Сар шинийн үеэр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаахаар болов

2020-02-20 1983 0

Нислэгийн тийзээ буцаасан тохиолдолд суутгал авахгүй

Улсын онцгой комиссын хуралдаанаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 27-ны 08 цаг хүртэлх хугацаанд зогсоох шийдвэр гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин нар танилцуулав. Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар хот болон аймгууд руу орох, гарах хөдөлгөөнийг хаах санал гаргасан байна.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь тус улсын бүх муж болон бусад улсад тархан халдвар авсан тохиолдол 34 хувиар нэмэгдэх нөхцөл болсныг тогтоосон. Нийт 13 аймгийн онцгой комиссын даргаас ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг хэлэлцэж, хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Ингэхдээ нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна” гэв. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байх дээр анхаараарай” хэмээв.

Мөн зарим нислэг цуцлагдсантай холбоотойгоор тасалбар буцаасан тохиолдолд суутгал хийхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв таны буцаасан тасалбараас хувь суутган авсан бол УОК болон холбогдох байгууллагад нь хандаж болно гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06