Мааньтын хорих ангийн хүмүүжигчдийн олонх нь гэр бүл салалтын улмаас “хохирсон”…

2021-06-23 1820 0

Олон нийт Мааньтын хорих анги гэдгээр нь мэддэг хорих 415 дугаар ангид 400 орчим ялтан хүмүүжих байна. Тус ангийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар хүмүүжигчдийн олонх нь бага насандаа гэр бүл салалтын улмаас хохирсон хүүхэд байжээ.

Нийгмийн хаалттай хэсэгт ял эдэлж байгаа тэд хорих ангийн нэг хананд ийм самбар урлажээ.

Дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “1989 оноос гэр бүл салалт огцом нэмэгдэж байгаа. Сүүлийн үеийн судалгаануудаас авч үзвэл таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол харамсалтай баримт юм. Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй.

Тэгвэл жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19