Ц.Чинбаяр: Цагаан комбинзоноо тайлж, энгийн халаадандаа шилжсэн…

2021-06-23 1146 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч, эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллаж болох тушаал гаргажээ. Коронавирусийн халдвар зөвхөн агаар дуслын замаар халдварладаг тул заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Цар тахлын эхэн үед халдварын хэдэн хувь нь хавьтлын болон агаар дуслын замаар дамжиж байгаа нь тодорхойгүй байсан учир хамгаалалтын цагаан хувцсыг өмсөж байсан. Одоо бол Эрүүл мэндийн сайдын 227-р тушаалд хэтрүүлсэн хамгаалалтыг хэрэглэх шаардлагагүй гэсэн заалт орсон.

ХӨСҮТ-ийн хувьд Эрчимт эмчилгээ болон бусад нэгжийн ихэнх эмч нар ердийн нэг удаагийн цэнхэр халаад өмсөөд, мэс заслын маск, нүүрний шилэн хаалттай, бээлий, улавчтайгаа улаан бүсэд ажиллаж байгаа.

Цагаан комбинзон хувцас өмсөх тодорхой мэргэжлийн хүмүүс байна. Жишээлбэл, эрчимт эмчилгээний эмч хүнд өвчтөний цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих, зүрх амьсгалын сэхээн амьдруулалт хийх зэрэг тодорхой үйлчилгээ үзүүлэхдээ N95 амны хаалт зүүх, хамгаалалтын цагаан хувцас өмсөнө. Мөн амьсгалын замаас сорьц авч байгаа сувилагч N95 маскийг зүүнэ. Эрчимт эмчилгээний сувилагч нар хамгийн багадаа зургаан цагаар зохиомол амьсгалтай хүнд хүмүүст тусламж үзүүлдэг учир хамгаалалтын цагаан хувцас өмсөж байна.

Бусад тусламж үйлчилгээний үед энгийн амны хаалт зүүж, энгийн нэг удаагийн халаадаа өмсье гэсэн сайдын тушаал журам нь гарчихсан. Түүнийг мэргэжлийн хүмүүс бид хэрэгжүүлээд эхэлсэн. Бусад эмнэлгийнхэн ч тайлаад эхэлж байна.

Коронавирусийн халдвар хавьтлын замаар дамжих нь харьцангуй бага байна гэдэг нь нотлогдсон. Тийм учраас айдасгүйгээр цагаан комбинзоноо тайлж, энгийн халаадандаа шилжээрэй гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ уриалж байна гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбурхан өвчин хоногт 32 тохиолдлоор нэмэгдсэн байна

Нийслэлийн хэмжээнд 2025 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 6 цэцэрлэг, 32 ерөнхий боловсролын сургуу

2025-05-04

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Адилсайханыг томиллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт а

2025-05-02

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11