Л.Энх-Амгалан: УОК-оос хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хойшлуулна

2021-06-20 988 0

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээл наймдугаар сарын 15-нд эхлэхгүй гэж мэдэгдлээ.

Тэрээр АСА станцын ярилцлагад орох үеэрээ “ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40.420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэг гэж 3 хуваан шалгалт авна.

Коронавирус туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авна. Нийт шалгуулагчдаас 4000-6000 нь халдвар авбал эсвэл УОК-оос хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хойшлуулна.

Танхимын сургалт хуулийнхаа дагуу есдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхээс өөр сонголт байхгүй.  Есдүгээр сарын 1 гэхэд хөл хорио тогтоочихсон байвал ганцаараа есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэх хуультай гээд байх хэцүү. Гэхдээ дэлхий дахинд халдварын тархалт өндөр ч манайх шиг хатуу хорьсон улс их цөөхөн” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19