Хатан хааныг үл хөдлөх хөрөнгийн томоохон агентлагтай холбоотой байж магадгүй гэжээ

2021-06-16 1304 0

Их Британийн хатан хаан II Элизабет үл хөдлөх хөрөнгийн томоохон агентлагуудын нэг The Crown Estate холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж буй. Харин компанийн эзний нэрийг тэд тогтоож чадаагүй аж. Энэ тухай Германы Deutsche Welle агентлаг мэдээлжээ.

Хэвлэлийн өгүүлэлд бичихдээ,  II Элизабет маш их хөрөнгөтэй учир The Crown Estate агентлагийн хөрөнгийн нийлбэр дүн $17,8 тэрбум доллар болж байна гэжээ. The Crown Estate нь Их Британи даяар шилтгээн болон коттежуудаас гадна ХАА-н зориулалтын газар, ой мод, худалдааны зах, төвүүд хүртэл их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг байна. Компани бас Британийн эргийн талаас илүү хувийг эзэмшдэг нь оффшорын болон арилжааны үйл ажиллагаа явуулах үнэ цэнэтэй эрхийг түүнд олгодог ажээ.

The Crown Estate компанийн ашиг нь жил бүр Британийн төсөвт орж байдаг. Дээрх мөнгөний 25 хувь нь хааны гэр бүлийн санхүүжилтэд болон хатан хаанд олгогдоно. Жишээлбэл,  2018/19 онд 85,9 сая фунт стерлинг  хатан хаанд олгогдсон тухай хэвлэлд өгүүлжээ. Энэ нь хатан хааныг The Crown Estate компанитай холбоотойг харууллаа гэж Deutsche Welle онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03