100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан зохион байгуулна

2021-06-15 882 0

Монголын үндэсний бөхийн холбооноос улсын их баяр наадам ойртож буйтай холбогдуулан 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан зохион байгуулах гэж байна.

“Үндэсний бөх-Үнэт өв” барилдаан нь зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Тэрэлжид байрлах “Ред Рок” амралтын газар зохион байгуулагдах аж.

Энэхүү 32 бөхийн барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулах гэнэ. Цэц, засуул, бөхчүүд найман өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилтад хамрагдана.

Тус барилдаан 2021 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм”-ээр зохион байгуулагдах ба МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Улсын Онцгой Комиссоос барилдаан зохион байгуулах зохих заавар, зөвшөөрлийг авснаас гадна телевизийн дөрвөн суваг шууд дамжуулах юм байна.

Зохион байгуулалтын хувьд нэг бөх өдөрт дөрвөн удаа барилдаж, амжилтаас нь хамаарч 1-10 сая төгрөгийн шагнал олгохоор болжээ. Мөн бөхчүүдийг вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан байхыг шаардаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06