МҮБХ-оос аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдийг наадмаар барилдахгүй байхыг уриалав

2021-06-15 913 0

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд хандан уриалга гаргалаа.

Уг уриалгад,

“Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж,  нөхцөл байдлыг ажиглан  харж байгаа.

Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар  ямар ч шийдвэр гаргасан та бүхэн  МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.  

Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10