Нийт халдварын тохиолдол 80 мянгыг давж, 380 хүн нас бараад байна

2021-06-15 660 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 хүнд шинжилгээ хийхэд 2386 хүнээс халдвар илэрсэн байна.

Монгол улсын хэмжээнд нийт халдварын тоо 80,733 боллоо. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Шинээр илэрсэн 2386 тохиолдол бүгд дотоодын халдвар. Улаанбаатар хотод 1675, орон нутагт 711 бүртгэгдлээ. 

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд, вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байна.

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. 

Халдварын улмаас 9,346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 184 хүн байна. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 380 болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10