Шинэхэн гавьяат Д.Ганцэцэг шинэ амьдрал эхлүүлсэн үү?

2021-06-13 1560 0

Хэдхэн хоногийн өмнө МУГЖ цол хүртэж бас 41 нас хүрсэн Д.Ганцэцэг ханьтай болсон тухай мэдээ хэвлэлээр гарах болов. Арваад жилийн өмнө хоёр хүүгийнхээ аав, ханиа алдсан тэрээр бэрхшээл, зовлонд сөхрөлгүй, гал цогтой амьдарсаар өдийг хүрсэн. Амьдралд нь тохиосон бүхнийг сургамж хэмээн хүлээн авдаг гэж нэгэнтээ ярьсан тэрээр тэнгэрт дэвшсэн ханийнхаа гэгээн дурсгалд зориулсан “Халуун зүрх” киногоо өнгөрөгч онд үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Гавьяатын ханиараа сонгосон хүн нь “Оддын үсчин” гэгддэг Б.Хосбаяр гэнэ. “Хос мастер” салон, Б.Хосбаярыг Монголын урлаг соёлынхон андахгүй. Тоонот гэрийн тулах багана хоёр байдаг шиг амьдралаа бүтэн болгож буй гавьяатдаа болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06