Нэрт эрдэмтэн Б.Ринченгийн зээнцэрийн ганган оймс 30-65 мянган төгрөгийн үнэтэй

2021-06-13 1044 0

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хас банкны захирал байхдаа “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож, олонд илүүтэй танигдаж байлаа. Тэр тусмаа түүний оймс олны анхаарлыг татаж, ойлголтыг нь ч өөрчилсөн гэж болно. Өдгөө түүний “ганган эрээн оймс“ трэнд болсон. Монголдоо ирээд арваадхан жил болж буй тэрээр зургаан орны хэл мэддэг, чамгүй боловсролтой нэгэн.

Түүнийг нэрт эрдэмтэн Б.Ринчен гуайн зээнцэр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Амартүвшингийн эмээ Р.Индра Хөдөө аж ахуйн Их сургуулийн ректор, өвөө Н.Жагварал нь Монголын анхны академич болсон хүн. Харин Ринчен гуай бол түүний эмээ Индрагийн аав билээ.
“Шарк танк” нэвтрүүлгийн үеэр хувиасаа 197 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Г.Амартүвшин гишүүн өнгөлөг эрээн оймсоо “Premier Tailor” дэлгүүрээс 30.000-65.000 төгрөгөөр худалдаж авдаг гэнэ лээ.

Олны анхаарлыг маш ихээр татсан эрээн оймсныхоо талаар тэр “Хувцасны тал дээр би бусдын зөвлөгөөг сонсоогүй олон жил болж байна. Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь 20 жилийн өмнөх явдал. 2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа. Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентельмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв. Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна.

Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна. Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилц­даг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцасыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн” хэмээн ярьсан удаатай.

Тэгэхээр эрхэм гишүүн 20 гаруй жилийн өмнөөс л эрээн оймсоор гангарч яваа байх нь.
Г.Амартүвшин эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гэргий нь ч чамгүй бизнес ухаантай нэгэн. Түүний гэргийг Б.Дэлгэрмаа гэдэг бөгөөд алдартай luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээсэн салбарыг удирдаж байсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05