Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар “тэнгэрт дэвшжээ”

2021-06-08 1224 0

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги гэж байх үед элсэн орж СУИС байгуулагдсан жил буюу 1992 онд төгссөн байна.

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд УДЭТ-ийн жүжигчин, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багшаар ажиллаж байсан юм. Мөн “Шилдэг өнгө” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг билээ. 

Жүжигчин Л.Дэмидбаатар энэ хугацаанд тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхлөн үлдээжээ. Хамгийн сүүлд тэрээр Улсын драмын эрдмийн театрынхаа тайзнаа алдарт “Анна Каренина” жүжгийн Степан Облонскийн дүрд тоглосон билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22