Хятадын авиакомпаниуд 78000 нислэг цуцалж, 13 сая тасалбараа эргүүлэн авчээ

2020-02-19 1927 0

Шинэ төрлийн коронавирүсийн тархалтын улмаас Хятадын агаарын тээврийн гурван компани нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 13-ны хооронд 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авахад хүрчээ. 

Энэ талаар БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага хяналтын хорооны орлогч дарга Жэнь Хунбинь мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр “Хятадын агаарын тээврийн компаниуд коронавирүсийн тархалтаас болоод нислэгүүдээ цуцалж зарсан тасалбаруудаа буцаахад хүрч байна. Нэгдүгээр сарын 13-аас энэ хоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэл, Цагаан сарын хамгийн их ачаалалтай байж олон хүн зорчдог үеэр 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авсан байна” гэжээ.

Жэнь Хунбэнийхээр бол сая болж өнгөрсөн цагаан сарын үеэр зорчигчдын урсгал өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин буурсан гэнэ. “Цагаан сарын үе бол агаарын тээврийн хамгийн их орлоготой байдаг алтан үе байдаг ч энэ жил сөрөг нөлөөлөл (коронавирус) тохиолдлоо” гэж тэр хэлсэн байна.

Мөн тэрээр энэ өвчний тархалтаас болоод Хятадын аялал жуулчлалын салбар бас ихэд нэрвэгдэж байгаа гэжээ. Түүнийхээр бол аялагч жуулчдын хамгийн ихээр очдог байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын олон газар, зочид буудал, дэлгүүр хаахад хүрч, БНХАУ-ын аялал жуулчлалын хэдэн арван компани ажлаа зогсоожээ.

“Коронавирүсийн тархалт энэ хоёр салбарт нөлөөлсөн уршиг асар их” гэж Жэнь Хунбинь мэдэгджээ.

Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10