Монгол улсын визийн хүчинтэй хугацаа 90 хоног байсныг 150 хоног болгожээ

2021-06-07 824 0

Гадаадын иргэн Монгол улсын хилээр нэвтрэх виз нь 90 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчилжээ.

Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Ийнхүү визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах давуу талтай юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06