Допингтой холбоотой 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

2021-06-03 1081 0

Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад, “Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгч, хууль, цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал танаа.

МҮБХ-оос таны нэр дээр 2021 оны Тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны Тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” хурал болж өндөрлөлөө. “Их Эе” хурлаас Авлигатай тэмцэх газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны Зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гаргаж өгөхийг шаардан, гомдол гаргаж байна.

Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна.

Жич: “Их Эе” хуралд оролцож, шаардлага хүргүүлж байгаа 187 төлөөлөгчийн гарын үсгийг хавсаргав. Таныг хүндэтгэсэн тэргүүн Ц.Магалжав” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10