Бүрэн тунд хамрагдаад халдвар авсан 900 гаруй, нас барсан 5 хүн байна

2021-05-27 912 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд 653 тохиолдол илэрсний 28 нь хөдөө орон нутагт 625 нь нийслэлээс гарсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: “Хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор халдвар авч байгааг олон судалгаа харуулж байна. Харин 14 хоног болсны дараа халдвар авч байгаа буюу дархлаа тогтохгүй байгаа дээр бид онцгой анхаарах хэрэгтэй.

Манай улсын хувьд бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон 900 гаруй хүн халдвар авсан.

Бүрэн тунд хамрагдсан ч нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн дотор халдвар аваад хүндэрсэн, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан.

Вакцин нь нэгдүгээрт өвчлөлөөс, хоёрдугаарт хүндрэлээс сэргийлнэ гэсэн мэдээллийг бид анхнаасаа өгч байсан. Тэгвэл бүрэн тундаа хамрагдсан ч халдвар авсан хүмүүс шинж тэмдэгтэй өвчилж байна уу, хүндэрч байна уу зэрэг дагасан судалгааг хийж гүйцэтгэж байна.

Дархлаажуулалтын хоёрдугаар тунд иргэдийг хамруулж дуусах хугацаа болох 6-р сарын 15 хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24