Н.Түвшинбаяр: Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье

2021-05-27 1226 0

Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Олимдын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа Тавдугаар сарын 21-ний өдөр дуусаж, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ. 

Тэгвэл, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай тус холбооны удирдлагын баг саяхан очиж уулзжээ. Уулзалтын үеэр “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ хэлсэн байна. 

Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээллээ. Гэхдээ одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өргөдлөө ирүүлээгүй байгаа аж. 

Өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан түүнд уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10