Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар гаргадаг боллоо

2021-05-25 941 0

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг www.ehalamj.mn цахим системд холбосноор хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой болж байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.

Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ:

  • 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
  • Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
  • Хорих ангиас суллагдсан иргэн,
  • Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
  • Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд үүсэх хүндрэл багасч, төрийн үйлчилгээг авах гэж урт дараалалд зогсох шаардлагагүй болно. Нөгөө талаасаа бид халамжийн системийг бүхэлд нь цахимжуулж түүн дээрх дата тоон судалгаан дээр үндэслэж илүү оновчтой шийдвэр гаргадаг болох юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06