Сар шинээр айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг худал мэдээлэл

2020-02-18 2680 0

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг бүртгээд байна. Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа” гэж мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10