Нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум, С.Эрдэнэ 164 сая, Д.Энхбат 40 сая төгрөгийн хадгаламжтай

2021-05-25 1315 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна.

Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг цахим хуудаснаа байршуулсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг олон нийтэд ил болголоо. 

Нийт хөрөнгийн хэмжээгээрээ МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байгаа бол түүний дараа АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх 2020 онд 182.7 сая төгрөгийн орлоготой байсан бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийнх 11.5 сая, “Зөв хүн электорат”-аас нэр дэвшигч Д.Энхбатын орлого 132 сая төгрөг байжээ. 

Харин С.Эрдэнийн гэр бүлийн орлого 196.4 сая төгрөг байгаа бол У.Хүрэлсүхийн гэр бүлийн орлого 0 төгрөг байна. 

Мөн нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, С.Эрдэнэ 164 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг бол Д.Энхбат 40 сая төгрөгийн хадгаламжтай байна.

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр авлагагүй гэсэн бол Д.Энхбат 400 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

Нэр дэвшигч С.Эрдэнэ 391 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай, зуслангийн байргүй, нэр дэвшигч Д.Энхбат машингүй гэж мэдүүлсэн байна. Харин У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, С.Эрдэнэ 352 сая төгрөгийн үнэ бүхий гурван машин эзэмшдэг гэж Хөрөнгө орлогоо мэдүүлснийг АТГ бүртгэжээ.  

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10