Говь-Алтай аймгийн иргэдийн 84.6 хувь нь дархлаажуулалтын I тунд хамрагдаад байна

2021-05-25 969 0

Орон нутагт хийгдэж буй коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна. МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоогоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тус аймгийн тухайд Монгол улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд ногоон бүс байж, өнгөрөгч сарын 24-ний өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Тавдугаар сарын 24-ний байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд коронавируст халдварын 277 тохиолдол батлагджээ.

Шалгалтын баг Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй дархлаажуулалтын 4, шинжилгээний нэг цэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, тус газрын вакцин, биобэлдмэлийн агуулахыг хамруулан хяналт шалгалт хийн үнэлгээ, дүгнэлт өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн дархлаажуулалтад хамрагдах 37536 иргэний 84.6 хувь нь I тун, 22 хувь нь II тунд хамрагджээ. Дархлаажуулалтын эхний тунд хамрагдалтаар Цээл, Хөхморьт, Тонхил, Дэлгэр сумд тэргүүлж байна. Есөнбулаг сумын тухайд I тунд 11818, II тунд 4839, нийт 16657 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22