Малчны хотонд ирсэн Миша бамбарууш өдөрт 1 л сүү уудаг

2021-05-23 1045 0

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хотонд энэ сарын 16-нд бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэжээ. Бамбарууш 2-3 сартай, зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь нэг сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна.

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олджээ.

Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулав.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02