Л.Энх-Амгалан: Миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна

2021-05-21 1050 0

Иргэн Д.Совд өчигдөр “ЭЕШ өгөх гэж байгаа 16, 17 настай хүүхдүүдэд хүчээр вакцин хийж байна “ хэмээн БШУЯ-нд шаардлага хүргүүлж байсан.

Тэгвэл өнөөдөр 18.00 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу нэвтэрсэн этгээд Л.Энх-Амгалан сайд руу хутга барин дайрчээ.

Цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулсан ба сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлжээ. Тухайн иргэн ХУД-ийн харьяалалтай нэгэн байсан байна.  

Энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19