С.Одонтуяа: Би Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж байгаа, энэ мөнгөө…

2021-05-21 1290 0

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж байна хэмээн мэдээлэл хийлээ. 

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн үзэж буй аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. Би ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйлгах, мэдээлэл тараасан хэрэгслээрээ няцаалт хийх, мөн 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг би өрх толгойлсон ээжүүдэд туслах арга хэмжээнд зориулна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо. Холбогдох 10 гаруй байгууллагуудаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакцины асуудалд яг ямар саад учруулсан талаар бичиг гаргуулна. Сэтгүүлчидтэй ярьдаг асуудлыг тагнадаг болсон уу гэдгийг гаргаж тавина. Энэ улсад хууль гэж байна уу?

Хэн дуртай нь хүний утсыг чагнаад, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гүтгэж болохгүй. Ерөнхий сайд, сөрөг хүчний гишүүн, УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй явдал. Шүүхийн хянан шалгах хугацаанд энэ бүх асуудлыг хэлэлцэнэ. Надад ард түмний өмнө хийсэн гэм буруу байхгүй. УИХ-ын чуулганы үеэр  вакцины төсвийг суулгах, сонголт бий болгох талаар ярьж, хэлэлцсэн. Түүнээс биш миний хувьд ОХУ-ын Элчин сайдтай яриад вакцин гацаасан зүйл байхгүй. ОХУ-ын Элчин сайдын яам руу албан бичгээ явуулсан” гэлээ. 

Мөн тэрээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар “шаардлагатай бол энэ асуудлаар хүний эрхийн дээд хороог хуралдуулна” гэсэн байр сууриа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06