Улсын цол хүртсэн бөх шинжилгээний хариу иртэл цол тэмдэг биш батламж гардана

2021-05-19 1186 0

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл саяхан хуралдаж, дүрмийн олон өөрчлөлт хийсэн юм. Үүний нэг бол допингийн асуудал. Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч Допингийн эсрэг үндэсний төвд хүргүүлж, БНСУ руу явуулж шинжлүүлнэ. Улмаар хариуг нь баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст хүргүүлснээр үр дүнг нийтэд зарладаг.

Харин Цэцдийн зөвлөлийн зүгээс бөхчүүдийн эрх ашиг, эрүүл мэнд, үндэсний спортоо хамгаалахын тулд допингийн шинжилгээ авах ажлыг МҮБХ өөрсдөө зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн наадмын өдөр улсын цол хүртсэн бөхөд цол биш зөвхөн батламж олгох юм байна. Харин шинжилгээний хариу гараад ямар нэгэн асуудалгүй гэдэг нь батлагдвал тэр үед Ерөнхийлөгч албан ёсоор зарлигаа гаргаж, цолны үнэмлэх, тэмдгийг нэг өдөр гардуулах юм байна.

Тиймээс шинжилгээний хариу гартал бөхчүүд авсан шинэ цолоороо бүх шатны барилдаануудад оролцож болох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07