Хийморийн овоо руу гарахыг хориглолоо

2020-02-18 2131 0

Шинийн нэгний өглөө Хийморийн овоонд эрчүүд олноороо гарч, хийморь лундаа, ажил үйлсээ даатган мандах нарыг хардаг уламжлалтай. Харин энэ удаад Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглох” тухай захирамж гаргасан байна. Засгийн газраас коронавирүсийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийг олноор цугласан газар явахгүй байх, мөн олон нийтийн арга хэмжээг хориглож, хорио цээр тогтоосонтой холбогдуулан уг арга хэмжээг авчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06