Орон нутагт очиж ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно

2021-05-19 896 0

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр  “Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг. Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ, шилжин суурьшиж, нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ, эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах уу. Москва хотын хувьд тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг” гэдгийг тодруулав.

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байхаас татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон.  Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа” хэмээн хариулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03