Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай байна

2021-05-19 852 0

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа.  Энэ тухай мэдээлэл хий үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монголчууд бид малын удмын сангаа их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах асуудлыг орхигдуулж иржээ. Энэ бол хар хайрцагны бодлого. Хэрэв төр энэ асуудлыг анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэл үүсээд байна.

Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85, аймаг дотроо 74 хувьтай байна. Энэ асуудал дээр төр хяналт тавьмаар байна. Бид санаачилсан хуулиндаа долоон асуудал тусгасан. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Үүнээс сэргийлэх үндсэн гурван арга байдаг. 

  • Нэгдүгээрт, Угийн бичиг хөтлөх,
  • Хоёрдугаарт, Овог нэршлийн асуудал,
  • Гуравдугаарт, Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах,

1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос өмнө хэрэгжүүлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ.

Иймээс Нэгдүгээрт, Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам нь угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзсэн. Хоёдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол НХХЯ-нд нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25