Б.Мөнхбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгон бууруулахаар судалж байна

2021-05-19 1025 0

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Найман хувийн ипотекийн зээлийг зургаан хувь болгож буулгасан. Энэ оны хувьд 271 тэрбум төгрөг ипотекийн зээлд олгогдож, 3944 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. 2020 онд 5644 хүн л авч байсан.

30 хувийн урьдчилгаа төлбөрийн гаргалгааг Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сантай хамтран судалж байна.

30 хувийн урьдчилгааны 15 хувийг нь Зээлийн батлан даалтын сангаас гаргадаг болох асуудлыг судалж байна.

100 саяын байр авч байгаа хүн бол 30 саяа төлж, 70 саядаа зээл авч байгаа. Зээлийн батлан даалтын сангаас 15 саяыг нь гаргачихвал иргэд 15 хувь буюу 15 саяа төлөөд байранд орох боломжтой болно. Иргэдийн хувьд 70 хувь дээрээ төлөх дүн нь нэмэгдэж байгаа боловч зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон хүн хамрагдах боломжтой болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19