У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2400 иргэнийг “байртай болгожээ”

2021-05-18 789 0

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч ирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү наймаас зургаан хувьд хүрч буураад байна. Түүнчлэн энэ ажилд төрөөс 3 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачлан, цогц  хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө  2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагджээ. 

Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ. Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. 

Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан  “Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас  6 хувьд хүрч буурсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал,  зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаан хувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл  гарахаар байна.   Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгаа орон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх  үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг.  Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц. Энэ бол  барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг” гэдгийг онцолж  байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04