Тод манлай уяач, “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж байна

2020-02-18 2106 0

Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, улмаар гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэсэн ч нөгөө зангууны үлгэр гэдэг шиг гадаад руу гаргах нь битгий хэл дотоодынхоо хэрэгцээг хангах хуурай сүү алга. Бүр Хөгжлийн банкинд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хөрөнгө 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан сурагтай. “Монгол драй милк” компанийн ихэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг ч зээл авахдаа төрсөн ахынхаа нэр дээр бүх хувьцаагаа шилжүүлсэн, үүний дараа дахин өөр хүнд шилжсэн байдаг байна. Энэ асуудлын хүрээнд “Тод манлай”-аас тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай байгаа ч тэрээр хил даван гарснаасаа хойш сураггүй байгаа аж. Тиймээс АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нөөцийн махны худалдах үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэхээр боллоо

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэ

2026-04-09

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07