Б.Сүндэръяа: Чин сэтгэлээсээ уучлал гуйж, урлагийн карьертаа цэг тавьж байна

2021-05-18 748 0

Олны танил улстөрчидтэй нэр холбогдон шуугиан тарьж, ордны тамхины цэгээс мэдээ дамжуулж, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийг нийтэд зарлан #Metoo хөдөлгөөнийг зохион байгуулсан Sunee’s ballet бүжгийн сургуулийн захирал Сүнээ буюу Сүндэръяа өчигдөр өөрийн пэйж хуудсаар дамжуулан олон нийтээс уучлал гуйж, урлагийн салбарыг орхиж буйгаа зарлалаа. Тэр энэ тухайгаа,

“Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Элдэв хэл аманд орж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсч, ёс зүйн хариуцлага хүлээж байна. 

Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх. Алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлшгүй үнэт зүйл болох Sunee’s Ballet бүр мөсөн орхиж урлагийн карьертаа цэг тавилаа. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна. 

Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтлоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна.

Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэрч туршлага суулаа. Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо.

Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно. Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна. Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье.

-Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын жүжигчин Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Б.Жамъяандавга багш.

-УДБЭТ-ын ерөнхий балетмейстр асан,

-Их эзэн хааны театрын захирал УДБЭТ ерөнхий балетмейстр асан Д.Дашлхагва багш.

-Ангийг маань удирдан төгсгөж өгсөн УДБЭТ ерөнхий балетмейстер асан Б.Жаргал багшдаа.

-СУИС-ийн урлагийн ангийн танхимын эрхлэгч агсан Алтанцэцэг багшдаа.

-Сонгодог ангийн маань багш Д.Алтантуяа.

-УДБЭТ-ын туслах балетмейстр О.Ганбаатар

-Хүндэт профессор Д.Нанжид агсан

-Ахлах багш Г.Онон

-Ахлах багш М.Мөнгөнцэцэг болон бүхий л багш нартаа маш их талархаж мэхийн ёсолж уучлал гуйж байна…” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

5.4 тэрбумын хохиролтой Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ

Энэ оны эхээр буюу 2024 оны нэгдүгээр  сарын 24-ний шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт га

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07