Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргажээ

2021-05-17 954 0

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилжээ.

Тодруулбал, тус холбооноос зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Албан бичигт:

“Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны Тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-оос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны Аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барих…” саналыг танд 2019 оны Аравдугаар сард хүргүүлсэн байна.

Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна. Монгол улсын ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн…” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдэгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02