Тавдугаар сарын 22-оос орон нутаг руу зорчуулах журам

2021-05-17 901 0

Тавдугаар сарын 22-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталжээ.

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэх баримтыг нь үндэслэж зорчуулна.  Ингэхдээ иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явах юм.

  • Бүрэн дархлаажсан буюу хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэх эмчийн магадлагаатай бол ПСР шинжилгээ шаардахгүй.
  • Хэрвээ дээрх хоёр нөхцөлийг хангаагүй бол ПСР-ийн шинжилгээний хариу шаардах бөгөөд шинжилгээ өгснөөс хойш гурван хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  • ПСР-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүний асрамжинд яваа 0-15 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй зэрэг зохицуулалтууд оржээ.

Мөн ямар ч тохиолдолд  0-3 насны хүүхдээс ПСР шинжилгээний хариу шаардахгүй аж.

Эцэг, эх нь бүрэн дархлаажсан ч хүүхэд нь шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлж байсан юм.

Тэгвэл 3-аас дээш насны хүүхдүүдийн хувьд түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр тус журмын 2.1.3-т тусгажээ.

Орон нутаг руу зорчуулах түр журам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10