Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

2021-05-14 776 0

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал ба цаашид 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломж, нөхцөлийн талаар” тавьсан асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлжээ. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хариуд, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг энэ оны Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 363.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4972 зээлдэгчид олгожээ.

Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан 66.5 мянган зээлдэгчийн 3.26 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээг өөрчилж, зургаан хувийн хүүтэй болгох зөрүүнд 353.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. 

Цар тахлын хүнд үед ийм хэмжээний ачааллыг улсын төсвөөс хариуцах, дахин санхүүжүүлэх нь цаг хугацааны хувьд оновчгүй гэж үзжээ. 

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг цаашид хэрэгжүүлэхэд эдийн засгийн боломж ямар байгаа талаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний 2.3-т ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 2021-2024 онуудад шийдвэрлэхээр заасан.

Монголбанкны өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын ирээдүйд орж ирэх буюу жил бүр 350-450 тэрбум төгрөгийн эргэн төлөлт болон арилжааны банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн дурджээ.

Ингэснээр жилд 600-700 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх бөгөөд нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэмжээг орон нутгуудад олгох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Монгол наадам, монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх болсон М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ны

2023-09-28

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар, маргааш өдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойт

2023-09-27

Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 нас

2023-09-27