Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг УДШ хаалттай хэлэлцэж байна

2021-05-14 832 0

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хаалттай хэлэлцэж байна.

Тодруулбал, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэж байгаа юм. Шүүх хуралдааныг даргалагч шүүгчээр н.Хосбаяр, илтгэгч шүүгчээр н.Цогт, шүүх бүрэлдэхүүнд н.Амарбаясгалан, н.Батцэрэн, н.Эрдэнэбалсүрэн нар оролцож байгаа аж.  

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт шүүхээс ял оноосны дараа тэдний өмгөөлөгчид эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хүсэлт гаргасан билээ. Энэ дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад ҮДШ-д шилжүүлсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын 82-р тогтоолоор С.Зоригийн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргасан тул шүүх хуралдааныг нээлттэй явуулна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан авч хаалттай хуралдуудахаар болжээ.

Шалтгаан нь “эрүүдэн шүүсэн” хэрэг нууцаас гараагүй, хэргийн талаар прокурорын дүгнэлт “нууц” дардастай ирсэн учир шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23