Айлын хашаанаас бүтэн хороог устгах чадвар бүхий байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олджээ

2021-05-11 887 0

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт орших айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгосон талаар мэдээллээ.

Энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн аж. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авчээ.

Тус бөмбөг нь ФАБ-150 загварын байлдааны зориулалттай нисэх онгоцных бөгөөд хөнөөлийн радиус нь нэг километр. Өөрөөр хэлбэл тус  2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай гэнэ.

Улмаар өнөөдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 километр орчим зайд аваачин аюулгүй болгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10