5-р сард 1072 хувьцааны ногдол ашгийг тараана

2020-02-17 940 0

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах болсон талаараа мэдээллээ.

Тус компани 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байсан удаагүй юм. 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2019 оны эхээр компанийн ТУЗ анх удаа хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг тараах шийдвэр гаргасан ч Засгийн газар уг мөнгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа буюу өнгөрөгч онд УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ногдол ашиг хуваарилах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах үүргийг Засгийн газарт өгсөн. Улмаар тус компанийн  ТУЗ-ийн хуралдаанаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргасан байна. 

Д.Сумъяабазар: Нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож байна

-Компани өнгөрөгч 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш шинээр төрсөн 600 мянга гаруй хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгөх болно гэв.

Б.Ганхуяг: Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ

-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөж байгаа. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ. Ногдол ашиг авснаар таны эзэмшиж буй хувьцааны тоо буурахгүй гэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03