НДЕГ: Заавал хороон дээрээ дугаарлан ваучер авах шаардлагагүй, данс руу нь нэг сая төгрөгийг шилжүүлнэ

2021-05-11 1048 0

Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлж, мөнгөжүүлэх ажлыг тавдугаар сарын 21-ээс эхлүүлэхээр болсон.

Энэ даваа гарагаас эхлэн нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан тарааж эхлээд байгаа юм.

Тэгвэл заавал хороон дээрээ дугаарлан ваучер авах шаардлагагүй гэж НДЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, үнэт цаастай эсэх, ваучер авсан эсэхээс үл хамааран тэтгэврийн данс руу нь нэг сая төгрөгийг шилжүүлэх юм байна.

Мөн мөнгөжүүлж, данс руу нь шилжүүлэх ажил тавдугаар сарын 21-ээс эхлэн учраас үүнээс наана ахмадууд банкинд очихгүй байхыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10