“Хүүхдийн мөнгө, цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг 2021 он дуустал сунгаж магадгүй”

2021-05-10 943 0

Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй, долдугаар сарын 1-нд дуусах хөнгөлөлтүүдийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Долдугаар сарын 1-ээс тог, цахилгаан, хүүхдийн мөнгө, татварын хөнгөлөлт дуусна.

Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол эдгээр арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна.

Вакцинжуулалт хурдан яваад, мэргэжлийн байгууллагууд нь эдийн засаг “нээгдлээ” гэж дүгнэвэл хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг хугацаандаа дуусгана. Гэхдээ нэгэн зэрэг бүх хөнгөлөлтийг цуцлах биш үе шаттай цуцална” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10