Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав

2021-05-11 754 0

2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн үйл явдлын хохирогчид хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны 7 дугаар сарын 01 бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд аймшиг төрүүлсэн он жил. Энэ өдөр 245 цагдаа гэмтэж бэртсэн.

Түүний дараа биеийн байдлаасаа болж нас барсан цагдаагийн албан хаагчид ч байгаа. Гэмгүй 5 иргэн амь насаа алдсан. Ийм аймшигтай үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна.

Өнөөдөр АН дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй, ард түмнийг 2 хувааж байна. Албан тушаал илүү юм уу, ард түмний эв нэгдэл чухал уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна гэлээ.

Мөн хүний амь наснаас илүү сонгууль гэж байж болох уу. Эвтэй байж дотоод асуудлаа цэгцлээрэй гэв.

Түүнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин 7 дугаар сарын 01 болж болзошгүй байна. Учир нь өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад маш олон хүмүүс талбай дээр цуглаж байна. Үймээн самуун гарахад намууд хоорондоо муудалцаад л явдаг. Харин дараа нь ард иргэд хохироод үлддэг.

Тиймээс энэ бүхнийг 7 дугаар сарын 01-ний үйл явдлын хохирогчдын холбооныхон эсэргүүцэж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20