Онгироо зан нь Долгионыг баялаг цуглуулгатай болгожээ

2021-05-09 976 0

Монголчууд бид алчуур зангиа бүс цуглуулах тийм ч таатай бус хэмээн үздэг ч ая зохиогч Долгионы хобби нь янз бүрийн зангиа цуглуулах гэнэ. Хорь гарч яваа залуухан дуучин “Инээмсэглэл” хамтлагт байхдаа Бээжинд анх очиж элгэн хүрэн өнгөтэй гоёмсог зангиа авчирсан нь тэр үеийн залуусын нүдийг унагах шахсан гэдэг.

Залуу насны онгироо зангаараа нөгөө зангиагаа гайхуулан үргэлж зүүх дуртай Долгион тэр л үеэсээ эхлэн төрөл бүрийн зангиа цуглуулах болжээ.

Та түүнийг зангиа, алчуур зүүгээгүй байхыг ч хараагүй байх. Өдгөө түүний цуглуулга зуу хол давсан бөгөөд түүний энэ занг мэдэх манай урлагийнхан баяр ёслол болгоноор Долгионд өгөх бэлгэнд санаа зовдоггүй аж. Явсан улс орон газар бүрээс цуглуулсан зангианых нь цуглуулгад атаархсан зарим нь “Энэ олон зангиаг хэзээ хаана зүүх юм” гэж даапаалдаг ч ая зохиогч маань тэдний үгэнд огт эмзэглэдэггүй гэнэ.

Харин дуучид жүжигчид 60, 70 оны үеийг харуулах клип, кино хийх болбол Долгионоос зүүх зангиагаа гуйдаг, Долгион ч хармын зан гаргадаггүй гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08