Энэтхэгт 24 цагийн дотор 4000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас баржээ

2021-05-09 520 0

Энэтхэг улсад цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа 24 цагийн дотор 4,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас баржээ.

Сүүлийн нэг хоногт 4,187 хүн нас барсан тухай Энэтхэгийн эрүүл мэндийн яам Бямба гарагт зарласан байна.

Мөн сүүлийн нэг хоногт 400 мянга гаруй хүн шинээр коронавирусийн халдвар авчээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Энэтхэг улсад нийт 21 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 238,000 орчим хүн нас баржээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоохоос зайлсхийж, үүнийг хамгийн сүүлд авах арга хэмжээ гэж үзэж байгаа.

Гэвч тус улсын хэд хэдэн муж төв засгийн газрын шийдвэрийг хүлээлгүйгээр энэ долоо хоногоос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байна.

Хамгийн сүүлд өмнөд Энэтхэгийн Тамил Наду муж ирэх Даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорионы дэглэм зарлажээ. Тус мужид Баасан гарагт халдварын 26,465 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сард халдварын 500 гаруйхан тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас бараад байхдаа Энэтхэг улс үндэсний хэмжээнд хөл хорионы хатуу дэглэм зарлаж байсан юм.

Дэлхийд хамгийн томд тооцогдох уг хөл хорионы улмаас Энэтхэгийн эдийн засаг 1996 оноос хойших хугацааны хамгийн гүн уналтад орсон юм. Тиймээс Нарендра Модигийн засгийн газар хоёр дахь удаагаа орон даяар хөл хорионы дэглэм тогтоохоос зайлсхийж байна.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнууд Энэтхэг улсад тусламжийн гараа сунгасаар байгаа. Тухайлбал хамгийн сүүлд Австри улс хүчилтөрөгчийн 1,900 хоолой, 396 цилиндр илгээсэн бол Чех улс 500 цилиндр тусламжаар илгээжээ. Канад улс амьсгалын 50 аппарат, 25,000 багц Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эм, Япон улс хүчилтөрөгчийн 100 концентратор Энэтхэг улс руу илгээсэн байна. 

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03