Зөвхөн энэ амралтын өдрүүдээр тэгш, сондгойгоор, даваа гарагаас ердийн горимоор зорчино

2021-05-08 621 0

Автомашины хөдөлгөөнийг хуанлийн өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах Нийслэлийн Засаг даргын A/357 дугаар захирамжид өөрчлөлт оржээ.

Тавдугаар сарын 10 буюу ирэх даваа гарагаас өмнө нь мөрдөгдөж байсан гарагийн дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Захирамжийн 3.4 дэх заалтыг “Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтаар (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна” болгон өөрчилжээ.

Тодруулбал, зөвхөн энэ амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчиж, ирэх даваа гарагаас энгийн хөдөлгөөний зохицуулалт мөрдөгдөх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10

“Витсамо фрут жүүс” ХХК их хэмжээний химийн аюултай бодис хадгалж байжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар

2026-04-10

“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэ

2026-04-10