Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

2021-05-06 734 0

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа гэнэ.

Соёлын яамны дэд сайд М.Батбаяр энэ тухайд “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-аас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.

Чингис хаан музейн дээвэр дээр алтан шонхор шувуугаа байрлуулсан. Уран бүтээлчид гадна чимэглэлийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Чингис хаан музейн үзэл баримтлалыг Ерөнхий сайд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан.

Тэр үзэл баримтлалынхаа дагуу музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж, барилгын орой дээр шонхор шувууг бэлгэдэл болгож залахаар болсон. Шонхор шувуу нь 5.2 метр өндөртэй. Тус музейн захирлаар С.Чулууныг өнгөрөгч гуравдугаар сард томилсон” гэв.

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг 2021 оны долдугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани гүйцэтгэж байна.

Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал асан С.Чулууныг академич цолыг авсаны дараа баахан хэл ам гарсан. Мөн түүнийг Архивын сан хөмрөгийг БНХАУ руу гаргасан хэмээх хэл ам ч тойрдоггүй. Мөн залуу түүхчдийг дарамталдаг тухай ч яригддаг. Ийм нөхрийг Соёлын сайд болголоо гэсэн хэл ам гарч байсан ч тэр огцорсон. Одоо харин музейн захирал болж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29