Гавьяат Х.Үнэнхүүгийн “дайчин” охин

2020-02-17 2504 0

Үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг цөөхөн хэдэн нэвтрүүлгийн нэг “The voice of Mongolia” шоуны 02 сарын 16-ны дугаарт гавьяат Х.Үнэнхүүгийн охин оролцов. Нэгэн цаг үед хит болж байсан “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” дуунууд өдгөө ч моданаас гараагүй. Ү.Уртнасан гэх авьяаслаг бүсгүй Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд 2014 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Москвагийн хөгжмийн академийг мөн төгссөн ба тэрбээр анх дөрвөн настайдаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарч, “Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхдийн дүрд тоглож байжээ.

Уянгалаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулснаас гадна хорьхон настай бүсгүй эмнэлэгт хүрч амжилгүй гэртээ төрөн, өөрөө өөрийнхөө хүүхдийг эх барьж авсан гэх түүх нь үзэгчдийн сэтгэлийг хөндөөд орхив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

Даншиг наадмаар морь уралдуулахгүй

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн З

2026-06-23

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

"Хүрээ цам-Даншиг наадам" зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй

2026-06-23