Д.Амарбаясгалан: МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох чиглэлд онцгой анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсруулсан

2021-05-05 1118 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулан хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна.

МАН-ын нэр дэвшигчийн материалыг өгөхөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар СЕХ-нд хүрэлцэн ирсэн байв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Бидний зорилго шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, хүний эрх, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох эсэх нь та бүхнээс хамаарна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03