Т.Доржханд: Энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгож өгнө

2021-05-05 1150 0

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд “Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж байгаа Д.Энхбатын материалыг бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэн өглөө. 2021 оны Төрийн тэргүүн сонгох сонгуульд бид хуулиа хүндэтгэж, дүрмийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн тэргүүн хуулийн дагуу сонгогдож, бид хуульд заасан бүх заалтыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтарч ажиллана.

Морин цагт багтаан нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэн өглөө. Өнөөдрийн үйл явдал нь Монгол төрийн түүхэнд чухал үйл явдал. Анх удаа бид зургаан жилээр Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Манай нэр дэвшигчийн бичиг баримт бүгд бүрдсэн, дутуу зүйл байхгүй.

Албан ёсоор нэр дэвшигчийг бүртгэсэн эсэхээ гурав хоногийн дараа СЕХ мэдэгдэх ёстой. Гурван нам, эвслийн нэр дэвшигч материалаа өгч байх шиг байна. “Зөв хүн электорат” эвслийн хувьд иргэддээ амласан ёсоор энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгож өгнө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт хийж байсан бол энэ удаад тэдгээр иргэддээ сонголт олгож байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03