Вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авч, хамрагдсан иргэдийг урамшуулна

2021-05-05 1243 0

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэднийн сайд С.Энхболд нар танилцууллаа.

 Вакциндаа хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авч харин хамрагдсан иргэдийг урамшуулах аж. Хүнсний талон авдаг 47 мянган иргэд байдгаас 29 мянга нь, Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараах саруудад тавигдах бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинаа хийлгэсэн эсэхээс нь шалтгаалж олгох гэнэ.

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болжээ.

Тийм учраас ялангуяа Улаанбаатар хотын иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Мөн ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг сайжруулах үүнднээс 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07