Н.Энхбаяр: Ард иргэдийн 70 хувь нь нийгмийг шударга бус байна гэж үзэж байгаа, би ч шударга бусын хонгилд чирэгдэж явсан хүн

2021-05-04 753 0

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус намын дарга Н.Энхбаяр “У.Хүрэлсүх нэр дэвшигч үг хэлэхдээ “шударга ёсыг тогтоохын төлөө” гэж онцлон хэлсэн. Нийт ард иргэдийн 70 хувь нь нийгмийг шударга бус байна гэж үзэж байгаа. Би ч өөрөө шударга бусын хонгилд чирэгдэж явсан хүн.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдвал яах вэ гэж асууж байна. Амьдрал баян юм чинь ард түмний л сонголт. Ялагдсан, ялагдаагүй энэ тэмцэлд тууштай байна.

У.Хүрэлсүхийн нэг давуу чанар нь хэлсэндээ байдаг хүн. Бид ч гэсэн хэлсэндээ байдаг. Тавьсан зорилтдоо хүрнэ гэж бодож байна, ард түмэн маань ч дэмжинэ байх гэж бодож байна.

Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана.

С.Ганбаатар залуу хүн, Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялах магадлал бага байна, ухаантай хандвал яасан юм. Нэгэнт зорилго нэг байхад МАН-тай хамтарвал яасан юм. Харамсалтай нь С.Ганбаатар маань Х.Баттулгын АН-д орчихлоо” гэсэн юм.

Мөн “Хоёр нам нэгдсэний хүрээнд МАХН-аас хэд хэдэн сайдын суудал авахаар тогтсон гэдэг мэдээлэл бий” гэсэн сэтгүүлчийн асуултад “Яг тэр албанд томилуулна гэж тохироогүй, зарчмын хувьд манай намын хүмүүст албан тушаал өгч болно гэдэг дээр тохирсон. Би өөрөө ямар ч удирдах албан тушаал авахгүй” хэмээн хариулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02