Тэрбумтнуудын мөнгөжсөн нууц

2021-05-02 997 0

-Жинхэнэ аз жаргалтай, баян болохын тулд өөрийн эрүүл мэнд, гэр бүлээ хайрла-


Тэрбум, тэрбумаар тоологдох мөнгөтэй болохыг хүн бүр хүсдэг ч энэ нь мөрөөдөл төдий л үлддэг. Жинхэнэ баячууд жирийн мөрөөдөгчдөөс юугаараа ялгаатай байдаг вэ? “China Market Research Group” компани таван жилийн хугацаанд саятан, тэрбумтнуудаас ярилцлага авч судалгаа хийсний дүнд тэдний үндсэн гурван нууцыг тогтоожээ.

ЯЛАГДЛААС БҮҮ АЙ


Нэгдүгээр нууц: Тэд ялагдал хүлээхээс айдаггүй. Ихэнхи саятнууд энгийн бөгөөд аюулгүй замыг сонгох эсвэл эрсдэлтэй замыг гэж хариулжээ. Баялагт хүрэхийн тулд тэд эрсдэлтэй алхмыг ч сонгож байжээ. Хэрвээ таны хувьд эрсдэлгүй, урьдчилан таамаглах боломжит замыг чухалчилдаг бол амжилтанд хүрэхгүй гэсэн үг.

АСУУДАЛД БҮТЭЭЛЧЭЭР ХАНД


Хоёрдугаар нууц: Тэд асуудалд бүтээлчээр ханддаг бөгөөд орлогын өөр эх сурвалжийг насан туршдаа хайж байдаг. Амжилтад хүрсэн хүмүүс саад бэрхшээлийг олон өнцгөөс харж, гарцыг олдог, ихэнх тохиолдолд урсгал уруудах бус сөрөх замыг сонгосон гэж хариулжээ.

АМЖИЛТТАЙ ГЭРЛЭЛТ


Гуравдугаар нууц: Баян болсон хүмүүс “амжилттай” гэрлэсэн байдаг. Тэд заавал баян эхнэр буюу нөхрийг хайгаагүй. Мэдээж баян хүнтэй суух нь баяжихад саад болохгүй л дээ. Тэд амжилтад хүрэхэд амьдралын найдвартай дагуул болсон эхнэр /нөхөр/ гол үүргийг гүйцэтгэсэн гэж хариулсан байна. Хамгийн гол нууц нь мөнгийг хэзээ ч нэгдүгээрт тавьж болохгүй гэнэ. Жинхэнэ аз жаргалтай, баян болохын тулд өөрийн эрүүл мэнд, гэр бүлээ хайрлахыг хэзээ ч мартаж болохгүй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05